Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-03-03 12:29:07

Хэвлэх

Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай байна. Цас, зудын байдлыг Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлсэн дүнгээс үзэхэд нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна. (tsag-agaar.gov.mn: 2017 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм).

Цас, зудтай байгаа дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.

3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур төвийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хэрлэн голуудын хөндийгөөр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын хил залгаа нутаг, Галба, Өөш, Долоодын говиор дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Мөн сарын дунд үеэс говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй салхилах мэдээ гарсан.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.  

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээлллийн хүрээлэн

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

2017-03-03

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 704
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 984
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 846
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 1667
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 2741
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 2421
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 1677
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 1261
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 1343
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 789
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 1942
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 1990
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 1006
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 645
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 659
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 1526
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 2714
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 1453
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 1236
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 762
Улаанбаатар - 2017/04/24

8 цаг

-3 26
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/04/24

6 42
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store