Онцлох мэдээ: 2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-03-21

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-27 13:51:27

Хэвлэх

Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг  гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

 

1 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговийн зарим нутгаар их эрсдэлтэй байна.

1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Булган, Даян, Ховдын Алтай, Үенч, Булган, Увсын Малчин, Наранбулаг, Давст, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Сагил, Улаангом, Завханы Тосонцэнгэл, Тэлмэн, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тэс, Сонгино, Отгон, Түдэвтэй, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Улаан-Уул, Шинэ-Идэр, Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Баянзүрх, Чандмань-Өндөр, Тариалан, Галт, Арбулаг, Жаргалант, Тосонцэнгэл, Цагаан-Үүр, Булганы Хангал, Дашинчилэн, Сэлэнгэ, Тэшиг, Рашаант, Баяннуур, Дархан-Уулын Дархан, Орхон, Сэлэнгийн Цагааннуур, Хүдэр, Бугант, Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Зэлтэр, Төвийн Жаргалант, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өндөрхаан, Баян-Овоо, Дорнодын Сэргэлэн, Цагаан-Овоод 21-50 см зузаан цастай, нягт нь 0,11-0,40 г/см3, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 11-20 см зузаан, 0,11-0,32 г/см3 нягттай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0,09-0,35 г/см3 нягт бүхий цастай буюу 14 аймгийн 78 сум зудын,13 аймгийн 56 сум зудархуу байдалтай байна.

2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хагаст цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилт, хаваржилтанд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийг өвс тэжээлээр хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

2017-01-25

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 5990
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 2237
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 5408
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 3985
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 3833
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 2650
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 1616
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 2282
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 1988
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 2184
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 1959
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 3962
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 3458
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 3759
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 3976
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 3300
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 2544
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 2331
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 4356
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 3883
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 2179
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 3958
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 2622
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 5707
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 5051
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 6880
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 4272
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 3688
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 3117
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 2938
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 3879
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 4132
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 4797
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 6126
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 5086
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 4933
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 4580
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 3815
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 3699
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 5342
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 5255
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 3497
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 3181
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 3175
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 4104
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 4869
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 4235
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 4138
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 3221
Улаанбаатар - 2020/03/30

5 цаг

-2 28
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/03/30

0 32
O
CF
Ялимгүй хур тунадас

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store