Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-22

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-03 07:20:57

Хэвлэх

Зудын эрсдэлийн мэдээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар

11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,02-0,21 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Зүүнхангай, Баруунтуруун, Завханы Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Орхон, Баянгол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Батноров, Норовлин, Дорнодын  Чойбалсан, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хөвсгөлийн  Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн  Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Хэнтийн Дадалд 21-40 см зузаан, 0,12-0,28 г/см3 нягт цастай байна.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

2016-11-14

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 3348
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 1560
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 4714
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 3264
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 3142
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 2232
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 1220
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 1819
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 1590
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 1774
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 1538
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 3370
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 3076
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 3339
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 3523
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 2901
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 2140
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 1932
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 3952
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 3492
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 1790
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 3562
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 2235
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 5313
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 4559
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 6444
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 3871
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 3288
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 2739
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 2545
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 3507
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 3756
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 4393
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 5730
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 4724
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 4541
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 4152
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 3445
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 3312
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 4956
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 4850
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 3117
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 2798
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 2797
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 3740
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 4517
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 3852
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 3740
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 2851
Улаанбаатар - 2020/01/27

17 цаг

-7 19
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/27

-7 19
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store