Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-11-23 20:09:21

Хэвлэх

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

(2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.

11 дүгээр сарын 10-нд нийт нутгийн 10 гаруй хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10.1-20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант, Ерөө, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдад 5.1-10.0 см, бусад нутагт 5.0 см хүртэл зузаан цастай байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0%, их 30,4%), 30 шахам хувьд нь (28.2%) дунд зэрэг эрсдэлтэй гарсан.

Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг бид шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

2020-11-20

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2020-2021он) 2020-12-01 4032
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2020-11-23 875
Хөрс хөлдөлтийн прогноз 2020-09-30 1501
2020 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2020-08-27 1546
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2020 2020-07-03 2387
2020 оны буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-06-26 1537
2020 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2020-07-02 1121
2020 оны буудайн ургацын урьдчилсан мэдээ 2020-07-02 1210
Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв (2020) 2020-05-31 1607
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-30 2395
2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-04-02 1583
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 7480
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 3913
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 6991
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 5310
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 5124
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 3892
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 2827
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 3795
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 3151
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 3360
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 3268
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 5788
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 4525
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 4976
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 5214
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 4567
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 3645
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 3431
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 5489
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 5010
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 3187
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 5016
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 3724
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 6824
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 6574
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 8100
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 5418
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 4872
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 4114
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 3989
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 4920
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 5181
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 5862
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 7259
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 6135
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 6002
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 5660
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 4849
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 5153
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 6466
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 6381
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 4513
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 4235
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 4261
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 5189
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 5841
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 5332
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 5250
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 4290

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/18

17 цаг

-9 15
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/18

-10 14
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store