Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-08-28 17:04:08

Хэвлэх

2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Улаанбуудай

Монгол орны тариалан бүхий нутгаар 2018 оны 6 дугаар сарын 1-ний статистикийн мэдээллээр 313.0 мянган га-д үр тариа тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 44 мянган га талбайгаар буурсан байна. 8 дугаар сарын 20-ны байдлаар улаанбуудайн ургалтын байдал Хэнтийн Гурванбаянд дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. Увс, Хэнтий, Дорнод болон Сэлэнгийн хойд хэсгээр сүүн бололт, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсөглийн нутгаар аарцан бололтын үе шатанд орсон. Тариалан бүхий ихэнх нутгаар 80-89 см, Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Халхголд 55-69 см өндөр ургасан мэдээтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар ургацын бүрдэц тодорхойлсон мэдээнээс үзэхэд нь 7,8-10,9 ц/га хурааж авахаар төлөвтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар 8 дугаар сарын сүүлчээр ангилан хаталт хийж эхлэх боломжтой.

9 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөндөө хасах градуст орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу.

 

Төмс

2018 оны 6 дугаар сарын 1-ний үндэсний статистикийн хорооны мэдээгээр 10.2 мянган га-д төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1.7 мянган га талбайгаар буурсан байна. 8 дугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шатанд орсон. Ховд, Архангай, Дорнодын төмс тариалсан нутгаар 34-49 см, бусад нутгаар 52-72 см өндөр ургасан мэдээтэй байна. Булцууны өсөлт тодорхойлсон мэдээнээс авч үзэхэд 118,4-142,8 ц/га ургац авахаар байна. Төмсний ургалтын байдал Дорнодын Баян-Уулд дунд, бусад нутгаар сайн болон онц үнэлгээтэй байна.

Төмс хүнсний ногоо хураах ажил эхлэсэн бөгөөд үр тариа хувьд уринш боловсруулах ажил голчлон хийгдэж байгаа мэдээтэй байна.

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 1119
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 1596
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 691
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 602
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 502
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 2466
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 1963
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 393
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 1954
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 763
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 3677
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 2625
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 5067
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 2318
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 1792
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 1467
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 1230
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 2120
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 2203
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 2694
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 4161
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 3331
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 2886
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 2122
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 2201
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 1769
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 3269
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 3276
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 1768
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 1430
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 1544
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 2407
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3410
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 2412
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 2244
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 1579

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2018/09/20

23 цаг

0 32
O
CF
Цас
4 м/с

ӨНӨӨДӨР - 2018/09/20

1 33
O
CF
Цас

13 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store