Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-12-03

Өчигдөр өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсчээ

Хөвсгөл, Өвөрхангай, Дорноговь, Дорнодын хойд хэсэг, Төв аймаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн зарим газраар өнгөрсөн хоногт 0.0-8.0 мм бороо орлоо. Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өмнөговийн Цогтцэцийд 8.0 мм, Хэнтийн Дадал, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өндөршилд 7,0 мм бороо орсон байна.

Өчигдөр өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Завхан голын эх, +14...+19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +28...+35 градус,  бусад нутгаар +19...+26 градус байв.
Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+7 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+21 градус, бусад нутгаар +8...+14 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор:  Өчигдөр өдөр 0,3мм бороо орж, өнгөрсөн шөнө бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр +18...+20 градус, шөнөдөө +7...+9 градус хонов.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/12/08

23 цаг

-15 5
O
CF
Smoke

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/12/08

-7 19
O
CF
Cloudy

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store