
Өнөө өглөөний 08 цагийн мэдээгээр Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 см зузаан цастай байна
2020 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 11 дүгээр сарын 9-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим газраар, 5-нд Завхан, Сэлэнгэ, Дарханы нутаг, Ховд, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булганы зарим газраар, 6-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим газраар, 7-нд Төв аймгийн зарим газраар, 8-нд Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Дорнодын Баян-Уулд 4.7 мм, Увсын Баруунтуруун, Хэнтийн Дадал, Сэлэнгийн Ерөөд 4.0 мм, Завханы Баян-Уулд 3,3мм, бусад нутгаар 0.0-2.0 мм орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 1-6 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянзүрх, Дорнодын Дашбалбар, Баян-Уулд 3-6см, бусад нутгаар 0.0-2см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд хүйтэн байж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр -18...-25 градус, Алтай, Орхон-Сэлэнгэ, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -12...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хоносон байна.
Cалхи: 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд говь талын нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-24 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 4, 6-нд 0.4 мм ялимгүй цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эх болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -8...-13 градус, хугацааны дунд үеэр 5-10 градус хүйтэн, өдөртөө -2....+4 градус байжээ.

Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

