Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар, Эрдэнэт хотуудад анхны цас орсон онцлог долоо хоног байлаа

Тунадас: Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зүүн болон өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын зүүн болон өмнөд хэсгээр, Алтайн уулсаар, 0,0-23,0 мм хур тунадас орсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Рашаант 23,0мм, Архангайн Чулуут 18,0мм, Тариат 17,0мм, Булганы Сайханд 16,0мм, Дорноговийн Улаан-Уул, Архангайн Өлзийт, Дорноговийн Өргөнд 15,0мм тунадас орсон байна.  

Агаарын хамгийн их температур:  Ихэнх нутгаар 7 хоногийн эхээр 1-22 градусаар эрс сэрүүссэн байгаа. Тодруулбал,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +8...+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+5 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байлаа. Харин 4-нөөс ихэнх нутгаар 1-10 градусаар өдөртөө дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +16...+21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+12 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байлаа.

   Агаарын хамгийн бага температур Ихэнх нутгаар мөн 7 хоногийнхоо эхээр 1-16 градусаар эрс хүйтэрсэн. Тухайлбал, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод Монголын тал нутгаар +3...+8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-13 градус, бусад нутгаар -7...+1 градус хонож байлаа. 5-наас ихэнх нутгаар 1-6 градусаар дулаарч говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод Монголын тал нутгаар +4...+11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 7-12 метр, хугацааны эхээр зарим газраар секундэд 16-22 метр хүрч шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: 2-н 3-нд бага зэрэг хур тунадас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр байв. Агаарын темературын хувьд Хугацааны эхээр хүйтэрсэн.  04-ний шөнө Яармаг-Сонгины орчмоор -12 градус хүйтэн хоносон нь хамгийн хүйтэн шөнө байлаа. бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн хоножээ. Харин  эсрэгээрээ хугацааны сүүлчээр дулаарч хамгийн дулаан буюу 7-ны шөнө -2...+1 градус хоносон нь байна. Харин өдөртөө +2...+4 градус, 6-ны өдөр нэлээд дулаан буюу +12...+14 градус дулаан байлаа.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/14

20 цаг

0 32
O
CF
Smoke
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/14

7 44
O
CF
Get cloudy

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store