Өнгөрсөн 7 хоногт Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр -40...-48 градус хүрч хүйтэрлээ

Тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5,8,9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Үенчид 4.2 мм, Завханы Тэлмэнд 4,0 мм, Өвөрхангайн Хархоринд 3,9 мм, Ховдын Мянгадад 3,8мм цас орсон байна.     

Цасны зузаан:  Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан,, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймаг, Өмнөговь, Дундговийн нутгаар, Говь-Алтайн баруун, Хэнтийн зүүн, Сэлэнгийн баруун, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 24см, Хяргас, Малчинд 20см, Улаангом, Баруунтуруунд 19 см, Завханы Баянтэс 16см, Цагаан хайрхан 15 см, Улиастайд 14 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 15 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар жиндүү хүйтэн байж  Увс нуур болон Дархадын хотгор ,Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19....-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6...-11 градус,  бусад нутгаар -15...-20  градус  хүйтэн  байв. 

Агаарын хамгийн бага температур:  Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар жиндүү хүйтэн байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр -40...-48 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  гоын хөндийгөөр -34...-39 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -15....-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -28...-33 градус хүйтэн байв. 

Cалхи:  Ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүссэн байна.  ​

Улаанбаатар хот орчмоор: Нийт хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Жиндүү хүйтэн байж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-38, бусад хэсгээр 27-32, өдөртөө -18...-23 градус хүйтэн байсан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/14

20 цаг

0 32
O
CF
Smoke
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/14

7 44
O
CF
Get cloudy

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store