Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар нойтон цас орж цасан болон шороон шуурга шуурлаа

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт 21-23, 27-нд ихэнх нутгаар, 24, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-42.0 мм хур тунадас, нойтон цас орж цасан болон шороон шуурга шуурсан. Хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 42,0 мм, Тосонцэнгэлд 30,5мм, Увсын Малчинд 18,0мм, Даланзадгадад 16 мм, бусад нутгаар 0,0-15,0мм цас орж зөөлөн цасан шуурга шуурчээ.  

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц, харуулуудын ажиглалтын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр 1-18.0 см цасан бүрхүүл тогтсон мэдээтэй байна. Үүнээс хамгийн их  нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 18.0 см, Увсын Малчин, Завханы Тосонцэнгэлд 17.0 см, Хөвсгөлийн  Жаргалан, Галтад 14см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтэн байж  Дархадын хотгор уулархаг нутаг, томоохон голын хөндийгөөр -4...-10 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +7...+12 градус,  бусад нутгаар -1...+7 градус дулаан байв. 

Харин шөнөдөө Хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-27 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 6 градус хүйтэн, бусад нутгаар 7...-12 градус хүйтэн байв.

Cалхи: 21-23-нд Алтайн уулс, Арц богдын өвөр хоолой, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 20-22 метр, зарим үед түр зуур секундэд 28-31 метр хүртэл ширүүсч  шороон болон цасан шуурга шуурав. 27-ны өдөр Өвөрхангайн Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Өмнөговийн Гурвантэс, Дунговийн Мандалговьд 28-31 метр хүрч ширүүсч хүчтэй салхилсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 22-23, 27-нд  0.2-1.0 мм ялимгүй хур тунадас, нойтон цас оров. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр ба 26-27-нд зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан. Хугацааны эхэн үеэр дулаан байж шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, харин хугацааны дунд үеэс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-19 градус,  бусад хэсгээр 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байв. 

<< Буцах
Улаанбаатар - 2019/11/12

8 цаг

-16 3
O
CF
Smoke
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/12

-13 8
O
CF
Clear

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store