Онцлох мэдээ: Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                                                                            2020-12-01

Өнгөрсөн 7 хоногийн эхээр уулархаг нутгуудаар шөнөдөө цочир хүйтэрчээ

Өнгөрсөн 7 хоногийн эхэн буюу 26-28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.1-34.0 мм бороо орсоноос хамгийн их нь Хэнтийн Дадал, Дорнодын Халх гол, Эрээнцав, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Мөнххаан, Асгат, Түмэнцогтод 26,0-34,0мм бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +32...+36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  +21...+25 градус, бусад нутгаар +27..+31 градус дулаан байв.  

Агаарын хамгийн бага температур: 7 хоногийн эхээр уулархаг нутгуудаар шөнөдөө цочир хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5,2 градус хүйэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10.0...+16.0 градус, бусад нутгаар +2.0...+9.0 градус дулаан байв.

 

Cалхи: 7 хоногийн эхээр нутгийн зүүн хагаст, 7 хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар салхи түр зуур секундэд 12-19 м/с хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Бороо орогүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 7 хоногийн эхээр сэрүүвтэр байсан боловч хугаацааны сүүлчээр дулаарч өдөртөө 25-29 градус, шөнөдөө  хугацааны эхээр +4...+10 градус дулаан хонож байв. 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/12/03

2 цаг

-24 -11
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/12/02

-18 0
O
CF
Cloudy

4 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store