Өнгөрсөн хоногт Дорнодын Гурванзагалд 18,0мм бороо, нойтон цас оржээ

Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөлийн нутаг, Баян-Өлгийн зарим газар, Ховдын баруун өмнөд, Архангай, Булганы хойд хэсгээр 0,0-18,0мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Дорнодын Гурванзагалд 18,0мм, Хөвсгөлийн Хатгалд 13,1мм, Цагаан-Үүрд 9,0мм, Увсын Баруунтуруунд 11,0мм, Өмнөговь, Хяргас, Завханы Түдэвтэйд 8,0мм, Булганы Тэшигт 9,0мм орсон байна.  

Цасны зузаан: Өнөө өглөөний 8 цагийн хэмжилтээр өртөө харуулын талбай дээр Баян-Өлгийн зарим газар, Увс, Завхан, Хөвсгөлийн нутаг, Дундговийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр 1-9 см цасан бүрхүүл тогтсоноос Хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 9 см, Завханы Түдэвтэйд 8 см байна.
Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр өмнөх өдрөөсөө 1-11 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-16 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +3...+10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17..+25 градус, бусад нутгаар +11...+16 градус байв.
Өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-11 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Дорнод-Монголын тал нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1..-10 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +8...+14 градус, бусад нутгаар 0...+6 градус байлаа.
 Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар зарим үед секундэд 25 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 8-13 метр. Өчигдөр өдөр +19...+21градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +6...+8 байв.
<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/08/19

5 цаг

10 50
O
CF
Rain
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/08/18

19 66
O
CF
Cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store