Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-03-30 13:23:15

Хэвлэх

7 хоногийн тойм

2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 03 дугаар сарын 30-ны 08 цаг хүртэлх

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногийн эхээр буюу 24-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-17.0 мм хур тунадас орсноос хамгийн их нь Увсын Өмнөговьд 17.0 мм, Увсын Малчинд 11.0 мм, Увсын Улаангомд 10.0 мм,  Увсын Баруунтуруун,Тэсэд 5.0 мм, Ховдын Дунд-Ус, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 4.0 мм, бусад нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увс, Завханы нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр 1.0-43.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчинд 43 см, Увсын Хяргас 40 см, Завханы Баянтэс 31.0 см, Увсын Зүүнговь, Завханы Тэсэд 26.0 см, Увсын Түргэн, Их-Уул, Тосонцэнгэлд 23.0 см, Увсын Улаангом, Тэс, Завханы Яруу 20.0 см зузаан цастай  байна.

Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн 7 хоногийн эхээр буюу 23-25-нд ихэнх нутгаар 9-22 градусаар хүйтэрч Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус,  бусад нутгаар -1...-6 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар 6-11 градусаар дулаарч Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +5...+10 байв. 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногийн эхээр буюу 23-26-нд ихэнх нутгаар 7-12 градусаар хүйтэрч шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голуудын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -13...-18 градус хоносон байна. 

Бусад хугацаанд нийт нутгаар 4-9 градусаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...   -8 градус, бусад нутгаар -6...-11 градус хоносон байна. 

Cалхи: 23-25нд ихэнх нутгаар секундэд 10-15 метр, зарим үед секундэд 18-23 метр хүрч шороон шуурга шуурсан байна. Хугацааны сүүлчээр говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 25-нд 0.0 мм ялимгүй цас орсон байна. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи  23, 24-нд секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурсан байна. Бусад хугацаанд секундэд 7-12 метр байсан. 23-25нд 9-21 градусаар хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -5...-10 градус, өдөртөө 4...9 градус байлаа.

Улаанбаатар - 2020/04/05

2 цаг

1 33
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/04

17 62
O
CF
Get cloudy

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store