Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-05-31 10:59:32

Хэвлэх

1 хоногийн тойм

2020 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 2020 оны 05 дугаар сарын 31ий 08 цаг хүртэлх 

цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын өмнөд, төвийн аймгуудын зарим газраар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Бугатад 4.0-5.0 мм, Булганы Тэшиг, Баян-Агт, Төв аймгийн Заамар, Угтаалд 3.0 мм, Баян-Өлгийн Сагсай, Увсын Малчин, Улаангом, Цагаанхайрхан, Завханы Сонгино, Булганы Хутаг, Булган, Гурванбулаг, Өмнөговийн Манлай,  Хүрмэн, Цогтцэцийд 2.0 мм бороо, уулаараа нойтон цас орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Халх гол орчмоор +20...+25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8....+13 градус, бусад нутгаар +14....+19 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -0....-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр бэл, Халх гол орчмоор  +9....+15 градус, бусад нутгаар +1....+8 градус байв.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор Өнгөрсөн хоногт 0.0-0.4 мм бороо орсон байна. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өчигдөр өдөр +10...+12 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчиоор -1...-3 градус, бусад хэсгээр +1...+3 градус хонов.

Цаг уур, орчны шинжилгээний газар-Урьдчилан мэдээлэх хэлтэс

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/01

8 цаг

10 50
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/01

20 68
O
CF
Cloudy

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store