Ажиглалтын мэдээ > Голын усны тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-06-03 16:27:45

Хэвлэх

Гол мөрний усны горимын тойм 2020-06-02

2020 оны тавдугаар сарын  гуравдугаар арав хоног

  1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан ба арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дундажаас 5-45 см бага байна.

 Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны дунд хүртэл хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан хэдий ч арав хоногийн сүүлээр хоногт 1-5 см нэмэгдсэн ба арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 15-80 см бага харин Урдтамир голын хувьд 10-15 см ахиу байна. Идэр гол Идэр сум орчимд гол хатаж усгүй болсон байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж,  Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын усны  түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буюу хоногт 1-2 см нэмэгдсэн явцтай ба арав хоногийн дундаж түвшин  2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-55 см бага байна. 

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногт 5-10 см буурч Орхон голын дагууд өнгөрсөн хугацаанд хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байлаа. Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 25-60 см бага байна.

   2.Номхон далайн ай савын гол, мөрөн

   Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин арав хоногийн эхээр хоногт 5-15 см орчим нэмэгдээд хугацааны дундаас аажим буурсан хандлагатай байлаа. Эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-85 см ахиу харин  Хэрлэн, Улз голын адгаар 10-45 см бага устай байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн дунд хүртэл хоногт 5-25 см нэмэгдээд эргэн буурсан төлөвтэй ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 5-20 см бага харин өмнөх оны мөн үеийнхээс 10-45 ахиу байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга,  Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй өөрчлөлт багатай өнжсөн байна. Эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногт 1-2 см буурсан явцтай ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 10-80 см ахиу харин Баруунтуруун голын хувьд 15-20 см бага түвшинд байна.  

Тавдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл  Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан буюу хоногийн түвшний өөрчлөлт байгатай байсан байна.  

Гадаргын усны судалгааны хэлтэс

                                                                                                                         2020-06-02

 

 

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/06/04

14 цаг

20 68
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/04

23 73
O
CF
Cloudy

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store