Онцлох мэдээ:          Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-06-17

Урьдчилсан мэдээ > Улирал
Шинэчлэгдсэн: 2019-06-05 16:03:57

Хэвлэх

2019 оны 6-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Монгол орны 2019 оны VII-IX сарын цаг агаарын урьдчилсан төлөв

 

Долдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 2-14 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 20-28 градус, бусад нутгаар 14-20 градус дулаан байдаг.(Зураг 1)

Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.(Зураг 2)

Уур амьсгалын дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-80 мм хүртэл бороо ордог.(Зураг 3)

 Энэ сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, Завханы зүүн хэсэг, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.(Зураг 4)

Наймдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсгээр 0-12 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-26 градус, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг.(Зураг 5)

Энэ сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.(Зураг 6)

Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 70-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог.(Зураг 7)

Энэ сард Дорнод аймгийн ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.(Зураг 8)

Есдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 14-19 градус, Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байдаг.(Зураг 9)

Энэ сард Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Говь-Алтайн, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.(Зураг 10)

Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог.(Зураг 10)

Энэ сард Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох.(Зураг 11)

 

ОРЧИЛ УРСГАЛ, УРТ ХУГАЦААНЫ ПРОГНОЗЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

2019 оны 5 дугаар сарын 24

Улаанбаатар - 2019/06/17

17 цаг

18 64
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/06/17

21 69
O
CF
Precipitation

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store