Урьдчилсан мэдээ > Monthly
Шинэчлэгдсэн: 2019-09-26 12:54:08

Хэвлэх

2019 оны 10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъя нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

 

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаарх мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" гэсэн хаягаар ирүүлнэ.

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай орны хувьд X сард агаарын дундаж температур 1981-2010 оны дунджаар (ОЖД) Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2…-100C хүйтэн, Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар +4...+90C дулаан, бусад нутгаар -10C хүйтнээс +40C дулаан байдаг /1 дүгээр зураг/. Гэвч жил бүр адил байдаггүй. Тухайлбал: 1982, 1989, 1990, 1998, 2006, 2011, 2014, 2015 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.6-3.50C-аар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур 20-260C хүрч дулаарч байсан бол 1981, 1987, 2000 онд ихэнх нутгаар, 2002 онд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар уур амьсгалын дунджаас 2.3-4.50C-аар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-170C, бусад нутгаар 20-250C градус хүрч хүйтэрч байв.

Хур тунадас уур амьсгалын \1981-2010 оны\ дунджаар X сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 9-15 мм, Их нууруудын хотгор, говийн нутгаар 3-6 мм, бусад нутгаар 6-9 мм хур тунадас ордог байна /2 дугаар зураг/. Гэвч 1987 онд нийт нутгаар уур амьсгалын дунджаас 5 дахин их, 1986,1988 онуудад ихэнх нутгаар, 1998, 2002 онд төв ба зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2008, 2013 онд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар уур амьсгалын дунджаас 2-4 дахин их хур тунадас орсон бол 1997, 2004 онд огт ороогүй, 1985, 1991, 2003, 2005, 2015, 2017 онд ихэнх нутгаар тун бага хур тунадас орсон байна.

Уур амьсгалын дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 см-т хүрдэг. Харин говийн аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг.

Салхины хурд 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр Ховд, Өмнөговийн нутгаар 5-10, бусад нутгаар 1-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1985, 1986 онд Өмнөговь, Дорноговийн нутгаар 20-24м/с, 2000 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар 34-40м/с, 2002 онд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 28-34м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байв.

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Баруун аймгуудын нутаг. Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/3 дугаар зураг/. 

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Хангай, Ханхөхий, Булнайн уулс, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангай, Булнай, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховд, Завханы  хойд хэсэг, Увсын ихэнх нутгаар ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн аймгуудын нутаг. Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/3 дугаар зураг/.       

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн,  хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Зүүн аймгуудын нутаг. Нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй/3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэрч үеэр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард нийт нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, цас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Говийн аймгуудын нутаг  Нийт нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна/3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд эхээр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2  градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-22 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2019/10/23

5 цаг

-7 19
O
CF
Clear

0 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/23

-1 30
O
CF
Get clear

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store