Уур амьсгал
Шинэчлэгдсэн: 2015-04-23 11:26:12

Хэвлэх

Монгол орны уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай.

Монгол орны уур амьсгалын гол  онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын темпертурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино (VI сараас VIII сарын дунд хүртэл үргэлжлэх), хуурай зун, ихээхэн хүйтэн, урт (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх) өвөлтэй, хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Агаарын дулаан, хүйтэн

Өвлийн улирлын дундаж температур -150…-300С (60…220F), зуны улирлынх нь 100…26.70С (500…800F) байна. Жилийн дундаж агаарын температур Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар –40С-аас хүйтэн, үүний дотор уулс хоорондын хотгор, томоохон  голын хөндийгөөр –6 - –80С хүйтэн, цөлөрхөг хээрийн бүсэнд 20С-ээс дулаан, өмнөд говьд 60С-аас дулаан байна (Зураг 1). Агаарын жилийн дундаж температурын 00С-ын шугам нь Монгол орны цөлөрхөг хээрийн, /говийн/ бүсийн хойд хилээр дунджаар хойд өргөргийн 460-ийн дагуу байна. Агаарын жилийн дундаж температур –20С-аас хүйтэн нутагт мөнх цэвдэгт хөрс тархсан байдаг.

Улаанбаатар - 2017/05/29

8 цаг

12 53
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/05/29

24 75
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store