Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Онцлох: Дэлгэрмөрөн гол Мөрөн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см , Эг гол Хантай баг орчимд 60 см, Балж гол Дадал сум орчимд 70 см тус тус нэмэгдсэн байна.

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Балж, Барх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-65 см нэмэгдэж, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Туул, Балж, Хэрлэн, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 19-нд Онон гол Дадал сум болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-25 см нэмэгдэнэ. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.  

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-07-18

Нийтэлсэн огноо: 2020/07/18